Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны өдрийн 12:00 цагийн үед “Налайх дүүргийн 6 дугаар хорооны амралтын газраас гар утаснууд хулгайд алдлаа” гэх дуудлага бүртгэгджээ.

Дээрх мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс шалгахад тус амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн “Samsung” болон “iphone” загварын 4 ширхэг гар утсыг 19 настай, эрэгтэй “Т”, 19 настай, эрэгтэй “У” нар хулгайлсан байсныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг аялал зугаалгаар явж, амралтын газар амарч байх үедээ аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйл, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.