Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай тушаалыг бүх шатны эрүүл мэндийн байгууллага гаргаж, баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллана. Нийслэл, аймгуудын эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангах юм.

"Өрх, сумын эмнэлэг долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагт ажиллана"

Ингэхдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх төв буюу өрх, сумын эрүүл мэндийн төвүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Өрхийн эрүүл мэндийн төв тус бүр дээр жижүүр их эмч, сувилагч нар ажиллах бөгөөд товлосон төлөвлөгөөт эмийн эмчилгээ хийгдэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэг зовуурь илэрсэн, эмчид хандах шаардлага гарсан тохиолдолд жижүүр эмч нар үүргээ гүйцэтгэнэ.

"Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинет ажиллана"

Лавлагаа шатны шатны эмнэлгүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд:

Наадмын өдрүүдэд хүүхдийн шүд өвдөх асуудал гардаг учраас Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв хоёр кабинетаар ажиллана.

Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинет дээрх өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Яаралтай тусламжийн төв 24 цагийн турш тасралтгүй дуудлага үйлчилгээг үзүүлнэ.

"Наадмын өдрүүдэд төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлгүүд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй"

Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хувьд хүүхэд болон насанд хүрэгчдэд бага зэргийн ялгаатай цагийн хуваариар үйлчилнэ.

Насанд хүрэгчдийн тухайд: Яаралтай тасаг, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллах юм. Мөн дуран шаардлагатай тохиолдолд дуудагдаж ажиллана. Мөн MRI өнжиж ажиллана. Яаралтай тохиолдолд тухайн жижүүр хийж байгаа эмчийн заалтаар дуудагдаж ажиллана. Харин компьютер томограф өдөр бүр ажиллана.

Амбулаторийн тусламж үйлчилгээ наадмын өдрүүдэд хийгдэхгүй. Алсын болон холын дуудлагад эрүүл мэндийн сайдын тусгай журмаар томилогдсон эмч нар тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ.

"ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлгийн яаралтай тусламж, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллана"

ЭХЭМҮТ, Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллана.

 Амбулаторийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд хийгдэхгүй" гэв.

ВИДЕО: