Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины эхний уралдаан болж өндөрлөлөө. 

Хязаалан насны хурдан морины уралдаанд 411 үрээ бүртгүүлснээс 306 үрээ хурдалсан бол 105 үрээ нь сэрвээний өндрөөр хасагдав. 

Энэ жил маш нарийн хэмжиж, 1 мм илүү гарахад хасагдаж байгаа. 

Ийнхүү 

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн бундан зээрд орж ирлээ.

Аман хүзүүд Төв аймгийн Баянхангайн Л.Пүрэвдоржийн саран дэвсгэртэй туухай хээр

Айргийн гуравт 

  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайн сартай хээр
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын Туваанжавын Гантөмөрийн шар зээрд
  • Төв аймгийн Алтанбулагийн Бурхан Пунцагийн Түмэндэлгэрийн хамар цагаан хээр хурдалсныг Хурдан морины комисс танилцууллаа.