Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Playtime" хөгжмийн фестивальд оролцсон зарим хүнийг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс шалгалт явуулахад 20 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.

Тэдний дунд “Vanquish” хамтлагийн Пангасс буюу Б.Баяраа, Артист 168 буюу Х.Тэнгис, DJ OJ буюу О.Ганболд нар багтсан бөгөөд тэднээс биологийн шинжилгээ авахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.