Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс зургаан сартай жирэмсэн эмэгтэй алга болж, ар гэрийнхэн нь эрэн хайж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Аржанчивлан гэх газраас 28 настай, З гэх эмэгтэй ор сураггүй алга болсон байдаг. Тэрбээр “Машинд унтана” гэж гараад зургаан хоног сураггүй байсан билээ. Тэгвэл сураггүй алга болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ.

         Энэ талаар алга болсон эмэгтэйн ар гэрийнхнээс тодруулахад “Цагдаагийн албан хаагчидтай хамтран өчигдөр эсэн мэнд оллоо. Эрүү саруул, Улаанбаатар хотод ирсэн байна лээ. Одоогоор бие нь зүгээр, асуудалгүй байгаа. Санаа зовж байсан бүх хүнд баярлалаа. Мөн цагдаагийн албан хаагчдад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Түүнчлэн алга болсон гэх мэдээллийн цахим орчноос устгаж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна” гэв.