Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.1 хувь, өмнөх оны эцсээс 9.5 хувь, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна.

Ингэж өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.