ЦЕГ-ын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд сүлжээний  гэмтэл гарсны улмаас яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах утаснууд тодорхойгүй хугацаагаар ажиллах боломжгүй болсон тухай мэдээлэл өчигдөр /2022.07.17/ цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс “Яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах тусгай зориулалтын 101, 102, 103, 105 дугаарын утаснууд хэвийн ажиллаж байгаа. Иргэдээс хүлээн авсан дуудлагыг дамжуулах, шилжүүлэх үйл ажиллагаа тус төвд гарсан сүлжээний гэмтлийн улмаас доголдсон тул анологи буюу нөөц сүлжээнд холбон дуудлага, мэдээлэл авч байна. Гэмтлийг завсарлахаар шуурхай ажиллаж байна” гэж мэдэгдсэн.

Сүлжээний гэмтлийг өчигдөр /2022.07.17/ 23:40 цагт засварлаж хэвийн ажиллагаанд оруулжээ.