Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.

Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 4-ны өдөр 180 тохиолдол бүртгэгдэж байв.

Батлагдсан тохиолдлуудын

  • 143 нь Улаанбаатар хотод,
  • 38 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,058 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд долоо, Дорноговьд нэг, Орхонд нэг, Өмнөговьд 25, Ховдод гурав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 105 хүн эдгэрсэн бол одоогоор 1,792 хүн хяналтад байна.