Улсын баяр наадмаар шинэ аварга, арслан цолтон төрж монголчуудаа баярлуулаад байгаа.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх О.Хангай үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав даван түрүүлж, шинэ аварга болсон. Үүнээс гадна тус аймгийн харьяат бөх Б.Бат-Өлзий улсын заан, Б.Сосорбарам улсын начин болсон юм. Тэд энэ сарын 21-ний өдөр Ховд аймагт хүрэлцэн очих юм байна.

Аймгийн Засаг даргын тамгын газраас улсын аварга болон заан, начны цол авсан бөхчүүдээ хүндэтгэлтэйгээр хүлээн авах шийдвэр гаргажээ.

Тухайлбал Монгол Улсын аваргад зориулсан "Ховдын хүчтэнүүд" үдшийн шоу цэнгүүнийг долдугаар сарын 22-ны аймгийн төв талбайдаа зохион байгуулж, Латин Америкийн "Индиан" амьд хөгжмийн хамтлаг болон хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр бэлтгэлээ хангасан тухай мэдээлжээ.