Орхон аймгийн Баян-Өндөр сумын нүхэн жорлонд жирэмсэн эмэгтэй ургаа унагаасан ургийг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 07.19-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 16:06 цагт очиход иргэн О/38 настай, эмэгтэй/ нүхэн жорлонд ургаа унагасан байсныг 21 минут ажиллан амьгүй ургийг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.