Энэ оны долдугаар сарын 20-ны өдрийн 22:50 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багт “Голд хүн живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад тус багт оршин суух 43 настай, эрэгтэй “Д” гэгч нь Toyota Rav-4 маркийн автомашинаар Шишгэд голыг гатлах үедээ автомашинтайгаа урсан живж амь насаа алдсан байна.

Ойрын өдрүүдэд бороо, хур ихээр орж гол, мөрний ус үертэй байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар тээврийн хэрэгсэлтэй зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.