Хэнтий аймагт болж буй "Их хурд - 9" уралдааны азарган уралдаанд "Шунхлай" группын ерөнхийлөгч П.Батсайханы титэм халзан (шоу) азарга орж ирсэн бол Төв аймгийн Баян сумын харьяат Манлай уяач Б.Нямжавын Богд хээр айрагдсан ч энэ уралдаан маргаан дэгдээд байгаа билээ.

Учир нь "Шунхлай" группын ерөнхийлөгч П.Батсайханы адуу нь ХЭМЖЭЭНДЭЭ хүрээгүй хасагдсан  ч уралдуулж морь бариаг ийнхүү будилуулах эхлэлийг тавьжээ.  Батсайханы азарга хасагдсанаар улсын наадмын 99,100,101 жилийн түрүү Богд хээр азарга түрүү авах юм.

Морь будилаантаад байгаа ч АПУ-н захирал согтуурхан морио түрүүлүүлэхийн тулд уяачид руу дайрч агсарч яваа сурагтай. 

"Шунхлай" группын ерөнхийлөгч П.Батсайханы азарганы сэрвээ үзүүлэлт уралдааны өмнөх барианы бичлэгт ийн гарсан ч үүнийг хасалгүй уралдуулжээ. 

Уралдаан будлиантуулсан АПУ-н тодотголтой П.Батсайхан согтуугаар MGL корпорацийн захирал Б.Нямжавыг заналхийлэн наадамчин олны бухимдлыг хүргээд авсан билээ.  Энэ маргааны асуудлаар морин уралдааны коммис тун удахгүй дахин шийдвэр гаргахаар хуралдаж байгаа аж.