Монголын хурдан морины олимп хэмээн нэрлэгддэг “Их хурд-9” уралдаан Хэнтий аймгийн төвд өнөөдөр эхэлж буй. Адуун сүргийн манлай азарганы уралдаанаар салхиа хагалсан их наадмын  түрүү, айргийн хүлгүүд тодорчээ.

Азарганы уралдааны дараа хоёр иргэнээс ирсэн гомдлыг зохион байгуулах комисс хэлэлцэн шийдвэрлээд түрүү манайд хурдалсан Өвөрхагай аймгийн Хужирт сумын уугуул, “АПУ” ХХК-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан, айргийн тавд  хурдалсан Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Чинбатын Болор-Эрдэнийн халтар азаргыг сэрвээний өндөр давсан хэмээн үзэж амжилтыг хүчингүйд тооцжээ.

Ингээд аман хүзүүнд  хурдалсан Их хурд-8 уралдааны түрүү Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр азаргыг түрүү хүлгээр тодруулжээ. 

Ингэснээр аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын Цолмон халзан азарга хурдаллаа. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө наадамд айрагдаж түмэн олноо цэнгүүлсэн хурдан хүлгийн уяа сойлгыг МУ-ын Манлай уяач С.Эрдэнэбат тааруулдаг билээ.

Айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Ганбатын хээр азарга хурдаллаа. Төрийн наадамд бүртгэлийн асуудлаас болоод мордож чадаагүй хээр азарга өнөөдөр айрагдаж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. Хээр азарганы уяа сойлгыг У.Тамир тааруулжээ.

 Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хээр

Айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумынн уугуул МУ-ын манлай уяач  Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азаргыг хурдалсанд тооцохоор боллоо.