Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа”В” продакшны артист “Бид4” хамтлагийнхан дахин нэг шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барихаар зэхжээ.

Энэ удаад тэд “Бид4” цомогтоо багтсан “Шүтээн” дууныхаа клипийг дэлгэх юм байна. Уг клипийг "Creative motion" студи бүтээж байгаа бөгөөд зураг авалт тун удахгүй дуусах аж.

“Шүтээн” дууг өмнө нь “Камертон” хамтлагийн дуулснаар сонсогчид мэдэх билээ. Харин “Бид4” хамтлаг тус дууг акустик хэлбэрээр шинэчлэн дуулжээ. “Шүтээн” дууны шүлгийг Ган-Очир бичиж, аяыг “В” продакшны захирал, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиожээ. Дууны бичлэгийг ”White arch“студи, хөгжмийн тохируулгыг Максим Комов нар гүйцэтгэн гитарчин Мөнх-Оргил хамтран ажиллажээ.

Дашрамд дуулгахад, “Бид4” хамтлаг уг клипний зураг авалтаа дуусангуут дараагийн “Хүсэл мөрөөдөл” дууныхаа клипний ажилд орох шахуу хуваарьтай ажиллаж байгаа аж.