Наймдугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд БГД-ийн Наранд байрлах гэрээсээ гараад ор сураггүй алга болж эрэн сурвалжлагдаж байсан 13 настай Т-н тухай мэдээлэл цахим орчинд түгээд байсан

Харамсалтай нь талийгаач хүүгийн цогцос Хорих 461 дүгээр ангийн орчимд байрлах тогтоол уснаас олдсон тухай эх сурвалж бидэнд мэдээллээ. Талийгаачийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.