Эрээн хотын Шуурхай штабаас 2022 оны наймдугаар сарын 14-ний өдөр хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. 

Өчигдрөөс эхлэн /2022.08.15/ хөдөө аж ахуйн болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, зам тээвэр засварын ажил, сургууль цэцэрлэг, ахмад настанд үйлчлэх байгууллагууд, зочид буудал, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн сэргээсэн байна.

Мөн 10 болон түүнээс дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд Шуурхай штабаас зөвшөөрөл авах, цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг баримталж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, үйлчилгээний газруудад маск зүүх зэрэг шаардлагуудыг үргэлжлүүлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Харин дээр дурдсан үйлчилгээ байгууллагаас бусад нэн шаардлагатай бус салбарын үйл ажиллагааг ажиллуулахыг түр хугацаагаар хориглосон байна.