Өрхийн сарын орлого энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээний дундаж нь 1.8 сая байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.

Орлогын дийлэнх олонх хувийг мөнгөн орлого эзэлнэ. Харин энэ оны хоёрдугаар улиралд мөнгөн орлогын эзлэх хувь нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурч, үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний хувь 0.6 нэгж хувиар өссөн байна.

График 1, Мөнгөн орлогын бүлэглэлт, мянган өрхөөр

Flourish logoA Flourish data visualization

Дээрх графикаас харвал 1,100,000-3,000,0000 төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн ихэнх буюу 51.6 хувийг эзэлж байна. Мөн манай улсад 19.5 мянган өрхийн сарын орлого нь 300,000 хүртэлх төгрөг байна.

Түүнчлэн 500,000-900,000 төгрөгийн орлоготой айл өрхийн мөнгөн орлогын 59.1 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа юм. 

График 2, Өрхийн орлогын бүтэц

Flourish logoA Flourish data visualization

Харин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлага нь орлоготойгоо тэнцүү буюу 1.8 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 334.9 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 74.9 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Өрхийн сарын дундаж нийт зарлагыг хот, хөдөөгөөр авч үзвэл, хотын өрхүүдийн сарын дундаж нийт зарлага хөдөөгийн өрхүүдээс 251.8 мянган төгрөгөөр их байна.