Монголын хошин урлагийн ууган хамтлаг "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид "Аладдины шидэт дэнлүү" адал явдалт жүжгээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдөрт зориулан тавдугаар сарын 29-нд нээлтийн хийж  Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглож үзэгчдийг байлдан дагууллаа.  

Хүүхэд багачуудын сайн мэдэх диснейн "Аладдин" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг "3D" хэлбэрээр шинэлэг, өнгө аястайгаар ийнхүү тайзнаа тавьж  хайртай хүүхэлдэйн баатрууд болох Жасмин, Жабарыг дэргэдээс нь харах боломжыг олгосон юм.

Ийнхүү хүүхэд залуусыг байлдан дагуулсан "Аладдины шидэт дэнлүү" адал явдалт жүжиг 12:00, 16:00 цагуудаас хаалтын тоглолтуудаа хийх бөгөөд тасалбарын үнэ 8000 төгрөг аж.

Энэ дашрамд дурдахад, "Аладдины шидэт дэнлүү" адал явдалт жүжгийг хүүхдүүд ээ толилуулахад дэмжсэн байгууллагуудыг алдаршуулан тьанилцуулах нь зүйтэй бөгөөд "Соёл, Спорт аялал жуулчлал"-ын яам, "Скатейл" группын хамт олондоо талархал илэрхийлье.

Мөн жүжгийн зохиолыг "Шилдэг өнгө" продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж, бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ.

Ингээд та бүхэндээ “Аладдины шидэт дэнлүү” адал явдалт жүжгийн гэрэл зургийн сурвалжлагыг толилуулья.

 photo IMG_7350_zpsa95f1ae9.jpg  photo IMG_7360_zpsbe29dfdb.jpg  photo IMG_7344_zps5156f6f1.jpg  photo IMG_7564_zpsc6a043d2.jpg  photo IMG_7403_zps1d5fa4bd.jpg  photo IMG_7519_zps17e89ec5.jpg  photo IMG_7455_zps0f78f122.jpg  photo IMG_7563_zps3b3de164.jpg  photo IMG_7600_zps6f1ad82d.jpg  photo IMG_7734_zps97509049.jpg  photo IMG_7724_zpsa8a76848.jpg  photo IMG_7726_zpsc7453523.jpg  photo IMG_7718_zps27a9591c.jpg  photo IMG_7755_zpsd54298b0.jpg  photo IMG_7768_zpse7d15536.jpg  photo IMG_8053_zps9b59065e.jpg  photo IMG_8051_zps30e7f8be.jpg  photo IMG_8038_zpsc3d16236.jpg  photo IMG_7715_zpsab26c314.jpg  photo IMG_7720_zpsb84f5002.jpg  photo IMG_7648_zps57a0ace3.jpg  photo IMG_7547_zpscb4c7d92.jpg  photo IMG_7522_zpsa364f7c6.jpg  photo IMG_7572_zps075ed15c.jpg  photo IMG_7662_zpsefc1ace5.jpg  photo IMG_7665_zps14ae77e1.jpg  photo IMG_7714_zps6c893779.jpg  photo IMG_7681_zps1b7598dd.jpg  photo IMG_7667_zpse31d778b.jpg