Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн онд зургаа, 2022 оны эхний 8 сарын байдлаар дөрөв бүртгэгджээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цагаан даваа гэх газарт самарт явж байсан иргэн урд шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байгаа гэх дуудлага наймдугаар сарын 30-ны 08:04 цагт ирсний дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Жил бүр өдийд энэ төрлийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байдаг. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх, хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж аюулгүй байдлаа ханган,  цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.