Хурим найрын сар үргэлжилж байна. Тэгвэл энэ наймдугаар сард хэдэн хос ёслол хийснийг Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын багш М.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Энэ наймдугаар сард 320 хос гэрлэлтээ батлуулсан. Өнгөрсөн хоёр жил коронавирусийн халдварын улмаас хурим их хийгдээгүй. Энгийн үед өмнө нь дунджаар наймдугаар сард 300-350 хос Гэрлэх ёслолын ордонд орж ёсолдог байсан. 

Мөн бар жилийн хувьд бусад жилтэй харьцуулбал хурим бага болдог" гэлээ. 

Нэмж мэдээлэхэд, есдүгээр сарын 1-нээс Гэрлэх ёслолын ордны үйлчилгээний төлбөр нэмэгдэх бөгөөд 40-60 минут нь 1,190,000 болон 1,290,000 төгрөгийн хоёр сонголттой болох аж.  Өнөөдрийг хүртэлх хугацаанд 40-60 минут нь 900 мянга болон 990 мянга гэсэн хоёр сонголттой байна.