Өдөр тутам бидний амьдралд нэвтэрсээр буй технологийн ололт, олон төрлийн ухаалаг тоног төхөөрөмж зэргийг ашиглан фейсбүүк хуудсандаа мэдээлэл оруулах, томоохон хэмжээний дүрст файл татах, тоглоом тоглох, тоон телевизээр олон суваг зэрэг үзэх гэх мэт хэрэглээнд чиглэсэн интернет хэрэглээг айл өрх, албан байгуулагуудад түргэн шуурхай, найдвартай хүргэхийн тулд Сансар кабель ХХК нь сүүлийн 19 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Анх байгуулагдахдаа телевизийн олон суваг дамжуулах зорилгоор кабелийн телезийн үйлчилгээ эрхэлж байсан бол өдгөө Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдийг бүрэн хамрах боломжтой дэд бүтцийг бүрдүүлж, аналог төдийгүй тоон телевизийн үйлчилгээг үзүүлж байна.

Сансар кабель ХХК нь 2008 онд Монголд анх удаа ЕPON +EOC (идэвхигүй шилэн болон коксаль кабелийн хосолсон) технологийг нэвтрүүлснээр нэг шугамаар кабелийн телевиз, интернет, IP (интернет протоколд)-д суурилсан бусад үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлсэн юм. EPON технологи нь өндөр хурдаар мэдээлэл дамжуулах хүчин чадалтай бөгөөд тухайн үедээ мэдээлэл харилцааны салбарт шинээр нэвтэрч байсан 3G болон 4G технологийн үйлчилгээг бүрэн дэмжих боломжтойгоороо ихээхэн давуу талтай байсан юм.

Тус компани техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн 2011 онд EPON технологийн дараагийн үе шат болох GPON (gigabit passive optical networks) технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж чадсан юм. Салаалагч төхөөрөмж нь цахилгаан ашигладаггүй, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангаж өгснөөр GPON технологи нь бусдаас ялгарч,  шинэ үеийн технологийн шилдэг шийдэл болж чадсан юм. Үүний зэрэгцээ тус технологийг IPTV технологитой харьцуулахад хэрэглэгчдийн тооноос үл хамааран тоон телевиз нэвтрүүлэх чанар, интернет үйлчилгээний хурд зэргийг тогтмол чанарын өндөр түвшинд хангах чадвартайгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хүн ам болон интернет хэрэглээний ачааллыг бүрэн даах чадвартай, ирээдүйд чиглэсэн цогц шийдэл болсон.

Тус технологийг Хойд Америк, Европ болон Азийн олон орнууд мэдээлэл, харилцааны салбартаа өргөнөөр нэвтрүүлж байгаа нь интернет болон бусад хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой технологи гэдгийг илтгэж байгаа юм. Өнөөдөр Сансар кабелийн хамт олон олон улсын жишигт нийцсэн дэд бүтэц, технологийг цогцлоохын зэрэгцээ найдвартай, чанарын өндөр шаардлага хангасан аналог болон тоон телевиз, интернет болон бусад үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж байна.