"Гадаадын хөрөнгө оруулалт ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.12/ үргэлжилж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэрэг маргааныг шийдвэрлэдэг процессыг түргэн шуурхай болгоно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бага үнэ дүнтэйг нь хурдан шийддэг болно. Энэ тогтолцоо руу шилжинэ. Энэ оны төгсөлд хийх тогтолцооны өөрчлөлт бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бүтцийн хувьд өөрчлөлт оруулна. Гаднын хөрөнгө оруулагчдад эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ойлгуулах төслийг боловсруулаад өргөн барьж байна. Хууль, тогтоомжийнхоо хэрэгжилт тал дээр илүү анхаарах шаардлагатай байна" хэмээн онцоллоо. 

Түүнчлэн "Гаднын хөрөнгө оруулагчдад чиглэсэн өөрчлөлт бол виз олголтыг хялбаршуулж, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан явдал юм. Одоо нэг асуудал тулгарч байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана. Өөрөөр хоорондоо мэдээллээ солилцдог системд шилжинэ. Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ" гэх мэдээллийг өглөө.