БНХАУ-ын Эрээн хотын хөл хорио өнөөдөр /2022.09.12/ 17:00 цагт тавигдсан байна. Ингэхдээ дунд эрсдэлтэй бүлгээс бусад хэсгийн хөл хорио бүрэн тавигдсан байна.

Тус газар коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорьж, нэлээд хэдэн удаа шинжилгээ авсан байна. 

Хөл хорионы эхний өдрүүдэд гаалийн агуулахад байсан барааг Замын-Үүд боомтоор гаргасан. Сүүлийн үед хөл хориотой холбоотойгоор ачаа барааны эргэлт удаашраад байгаа гэх шүүмжлэл гараад байгаа юм.