“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр зохион байгуулав.

Хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой асуудал яригдаж эхэлж буй энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өмнө нь өгч байсан ярилцлагын хэсгээс онцолж байна. Тэрбээр манай улсад багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч хохирч буцсан Япон улсын иргэний талаар дурдсан юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Жапан таун хотхоны газрын манай улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан нийлж байгаад дээрэмдсэн. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Хохирогчийг нь ирүүлэх гээд хууль хяналтын байгууллагынхан хөөцөлдөж байна. Токиод үйл ажиллагаа явуулдаг “Сүрүга” гэдэг томоохон барилгын компанийн эзэн 70 гаруй настай хүнийг Монголд авчирч том хөрөнгө оруулалт хийлгэж, газраа худалдчихаад, зочид буудалд нь өвс тавиад, хар тамхины хэргээр шалгана гэж айлгаад явуулсан. Тэгээд бүх газрыг нь хуваагаад авчихсан.

Хэрэг шалгагдаж байгаа учраас нэр усыг нь хэлэх боломжгүй. Прокурор, тагнуулын байгууллагыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-ын институтэд ажиллаж байсан хүмүүс хувааж авсан” хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ.