Өcвөр насны хүүхдүүд автомашин хулгайлаад явж байхдаа хүн хутгалаад зугтсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01:00 цагт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дэлгүүрт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 19 настай, эрэгтэй, “Н” гэгчийг үл ялих зүйлээс маргалдсан танихгүй 2 хүүхэд хутгалж гэмтээгээд зугатсан байна. Тус хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж 14 настай, эрэгтэй “Ч” болон 15 настай, эрэгтэй “Ш” нар үйлдсэн болохыг тогтоон саатуулсан байна.

Дээрх этгээдүүд нь хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл хулгайлан явж байсныг алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.