Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг, Бага нуур гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18:05 цагт 2 настай, эмэгтэй “О” гэгч алга болсоныг алга болсон гэх газраас 8 км зайд орших "Шат гэх "газраас өнөөдөр өглөө буюу 10:20 цагт /Орон нутгийн цагаар/ Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.