Хамаатныдаа сууж байсан эрэгтэй хүүхэд 65 мянган төгрөг алга болсон шалтгаанаар маргалдаж, улмаар амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багт эрэгтэй хүүхэд нас барсан байна гэсэн мэдээлэл 09-р сарын 22- ний өдөр тус Цагдаагийн газар иржээ. Шалгалтаар Дэлүүн сумын 9-р багт оршин суух "Ж" нүхэн жорлонд боомилж нас барсан байжээ. Хохирогч нь Дэлүүн сумаас хамаатны ах болох "Т"-ийн гэрт 10 хоногийн өмнө ирж байрлаж сургуульд сурч байсан бөгөөд байрлаж байсан гэрээс 65 мянган төгрөг алга болсон ба мөнгөнөөс болж 21-ний өдөр маргалдаж, гэрээс гарч ах "Ж"-ийн гэрт очиж "Намайг битгий хайгаарай" ахын гэрт байна гэж хэлээд боомилж нас барсан байдалтай олджээ.

Энэхүү мэдээллийг эцэг, эхчүүдэд сэрэмжүүлэх үүднээс нийтэллээ.