ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан билээ.

Эл хэрэгтэй холбоотойгоор тус улсын иргэнийг саатуулах эсэхийг ОХУ-аас Монголд суух Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авах албан бичиг илгээсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад буй. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон иргэнийг саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Харин Оросын Элчин сайдын яаманд "Танай улсын иргэн Монгол Улсад гэмт хэрэгт холбогдсон. Тиймээс эрх зүйн талаар туслалцаа үзүүлэх бол дараах байгууллагад хандана уу" гэдгийг мэдэгдсэн аж. Түүнээс зөвшөөрөл авсан зүйл байхгүй юм байна.