Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, шинээ элсэн орж байгаа сурагчдын ар гэрээс хандив нэрээр их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэнэ.

Иймд 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.

          Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр захирал С.Лхагвадуламыг Эрүүгийн цагдаагийн албанаас цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байна. Үүгээр ч зогсохгүй гэрээс нь их хэмжээний валют хураан авсан гэнэ.

         Энэ талаар 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламаас тодрууллаа. Тэрбээр “Эрүүгийн цагдаагийн газраас нийслэлийн бүх сургуульд шалгалт хийж байгаа. Би прокуроын байгууллагад өчигдөр очиж, мэдүүлэг тайлбар өгсөн. Хууль хяналтын байгууллагаас намайг шалгаж байгаа нь үнэн. Шалгагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Намайг цагдан хорьсон, хорих шийдвэр гарсан гэдэг нь худал мэдээлэл. Одоогоор би хэвийн ажлаа хийж байна” гэлээ.