“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний монгол дахь дэмжигчдийн уриа дууг монголын шинэ залуу хамтлаг дуучдын төлөөллүүд хамтран дуулж үзэгч сонсогчдод хүргэжээ. Уг наадмын гоё сайхныг бишрэн шүтдэг олон улс үндэстний хөгжөөн дэмжигчид өөр өөрсдийн хувилбараар энэ зун болох баяр наадмынхаа эгшиг аялгууг бүтээсээр байна.

Тэгвэл эх оронд маань ч мөн олон мянган дэмжигчдийн чих сонорыг баясгах хөлбөмбөгийн спорт , дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг магтан дуулсан дуу төрсөн байна. Энэхүү уран бүтээлийн продюсерээр саяхнаас уран бүтээлээ туурвин чамгүй амжилттай яваа Реппер Данка ажилласан бөгөөд түүний хувьд дууг хоёр хувилбараар бүтээжээ.

Энэхүү дуу нь Реппер Данка дуучин Баярцэнгэл нарын хамт дуулснаар “Бүгд нэг хэмнэлээр” нэртэйгээр, мөн реппер Данка акабелла поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн хамт дуулснаар “We are one” нэртэйгээр энэ зуны турш хөлбөмбөгийн панатуудыг хөгжөөх гэнэ. “Бүгд нэг хэмнэлээр” “We are one” дуунуудын видео клипийг “ROLL” entertainment студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн юм. Та бүхэндээ “We are one” дууны цоо шинэхэн клипийг хүргэж байна.