Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 03:55 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 04:09 цагт очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэр дээр нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.