Улаанбаатар хотод явган хүний зам дээр ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байсан.

Уг зөрчилд хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тодруулбал явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу хариуцлага тооцсон байна.