Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундаргын тойрог” гэх газар авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргасны улмаас дөрвөн иргэн хүнд бэртсэн байсныг улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдаж цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлж, амь насыг нь аварчээ.

Тус иргэд нь хадлангаа хадаад буцаж байх үедээ ийнхүү осолд орсон байна.