"Бид4"  хамтлагийн залуус шинэ уран бүтээлүүдээ өлгийдөн аван олон түмэндээ зориулан цацаж эхэлсээр байгаа юм. Тус хамтлагийн анхны цомог "Бид4" нэртэйгээр худалдаанд гарч эхэлжээ. “Бид4” цомгийг табүхэн HI- FI records-ийн салбаруудаас худалдан авах боломжтой.

Энэхүү цомог нь Pop RnB таван дуунаас бүрдэж байгаа бөгөөд дуунуудыг “В” продакшн” -ы захирал Д.Болд зохиожээ, шүлгийг залуу яруу найрагч П.Нарангэрэл, ZZ, rapper Quiza нар бичиж , Дууны бичлэгийг "White arch“ студи, хөгжмийн найруулгыг Н.Баярхүү, Н.Халиун, хөгжмийн тохируулгыг Максим Комов нар гүйцэтгэжээ.

Тус цомгийн продюссерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, ивээн тэтгэгчээр “В” продакшн” “Skytel”  Групп ажилласан аж.

Тэд Хайртай Оройтоогүй дуунуудаа цацаад удаагүй байгаа билээ . Цомгийн “Хайртай” дууны клипийг “TJ" энтертайнмэнт” “ Студи 3” , “Оройтоогүй” дууны клипийг “V” студи бүтээж үзэгчдийн хүртээл болгосон юм. “Бид4” хамтлаг энэхүү цомогтоо “Камертoн” хамтлагийн дуулсанаар сонсогчдын хүртээл болсон "Шүтээн" дууг acoustic хувилбараар  гитарчин Мөнх- Оргилтой  хамтран дуулжээ.

Энэхүү “Шүтээн” дууны клипийг “Creative motion” студи хийж гүйцэтгэсэн ба хэдхэн хоногийн дараа “Бид4” хамтлагийнхан маань шинэхэн клипээ сонсогч үзэгчиддээ хүргэх гэж байгаа юм байна.

Д.Ана