Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэв.

Тэрбээр "Хуульзүйн сайд их эмзэглэж байна. Өдөр бүх нэг хүүхэд, нэг цэрэг нас барж байна. Төсөв, мөнгө төгрөгний хүрэлцээгүй, машин техникийн бүрэн бүтэн бус байдал, зам гүүр хариуцлагагүй тавьсаны гай, авлигад идэгдсэний гай гэж хэлээд байхад намайг бүлгийн дарга энэ тэр гээд.

Тэр байтугай би том дарга болоод явж байхад зүгээр баяр хүргээд байж байна биз. Бүх асуудлыг АН гартаа авч байна. Үндэсний бодлогын хороог. Юмыг сайн ойлго" хэмээн даналзав.

Учир нь тэрбээр хэд хоногийн өмнө С.Эрдэнэ даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр С.Эрдэнийн санал болгосноор улаан шугамаар дарга болоод буй билээ.