Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа юм. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Уран бүтээлч хүний бусдыг манлайлах, сайн сайханд уриалах нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж явдаг эрхэм уран бүтээлч маань эхчүүд, эмэгтэйчүүдээ баярлуулах ээлжит ажилдаа ханцуй шамлан оржээ.

Тэрбээр энэ сарын 8-нд 13:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд "Сүүтэй ертөнц ижий" нэртэй Рок поп, Нийтийн дуучид, Хошин урлагийнхны хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар болсноо дуулгасан юм.

Энэхүү тоглолт нь таван хэсгээс бүрдэж буй бөгөөд Эрүүл саруул, эд баялагтай элбэг дэлбэг амьдрахын тухай лекц ярилцлага, эхчүүд эмэгтэйчүүдийг магтан дуулсан сайхан дуунууд, хошин урлагийн мастеруудын хамтарсан үзүүлбэр зэрэг гайхалтай тоглолт болох нээ.

"Сүүтэй ертөнц ижий" тоглолтын урилга 9000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд 1617 дугаарт холбогдон урилгаа хүргүүлэх боломжтой.

                      

                       Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99775474, 88005544 дугаараас лавлана уу.