Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Түүнийг чөлөөлсөн үндэслэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Х.Улам-Өрнөх дарга гадаадад сургуульд явах хүсэлтээ Засгийн газарт гаргасан. Иймд өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлж байна" гэв.