Мэдээж үүнийг хүсдэг хүн гэж байхгүй л байх. Гэхдээ л сүүлийн үед эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэргүүдийн шийдэгдэж байгаа байдлыг харахад тэдний өмнөөс жижиг гарууд, жараахайнууд нь шоронд ороод байх шиг.

Хаа сайгүй л эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэргүүд шуугьж байгаад яг шийдэгдэх дээрээ туслах нь юм уу эсвэл өөрийнх нь томилсон нөхөр нь шоронд ороод л хэрэг хаагддаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэдгээр тэрбумаар тоологдох хохирлыг төрд гаргачихаад дөрөв, тавхан жилийн ял авч байгаа нь үнэхээр сонирхолтой. Яагаад ийм байна вэ?. Нэг сая төгрөг хулгайлсан жирийн иргэн бараг л таван жил шоронд сууна.

Энэ мэтээр хууль ард түмнийг ялгаварлан гадуурхаж байхад шударга ёсны тухай зүүдлэх л үлдэнэ. Саяхан нэг Казак кино гарч байна лээ. Нэг хэрэг үүрээд шоронд суучих. Харин гарч ирэхэд чинь дансанд чинь хангалттай мөнгөтэй угтана. Наранд гараад л сайхан, хангалуун амьдарч болно хэмээн тулгадаг. Хөөрхий залуу ятгалга, дарамтанд ороод ял авч байгаагаар кино дуусаж байна лээ. Манайд ч бас ийм маягаар ял үнэлдэг болчихсон ч байж магадгүй. Магадгүй ч биш ерөөсөө энэ харагдаад байна. Одоо яригдаад байгаа том хэргүүдийг хэрхэн шийдэгдэхийг хүлээж бас харж байя. Гэхдээ энд хэн нэгний нэр биччихвэл хүн гүтгэсэн болчихно. Тиймээс хүний нэр дурдалгүй ингээд орхие