Засгийн газар өчигдрийн хуралдаанаар зарим томилгооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тухайлбал, Гадаад Харилцааны дэд сайд болон ШШГЕГ-ын даргыг чөлөөлж, өөр хүн томилсон юм. Уг томилгооны шалтгааныг болон УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийг гадаад улсад Элчин сайдаар томилох гэж байгаа эсэх талаар сэтгүүлчид өнөөдөр тодруулав.

Үүнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Ц.Нямдорж гуайн талаар одоогоор тийм яригдсан зүйл байхгүй. Хууль зүйн сайдын саналаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг томилсон. Б.Батцэцэг сайдын саналаар Б.Мөнхжинг чөлөөлж, Г.Амартүвшинг томилсон" хэмээн хариуллаа.