УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурилын үнийн асуудлыг хөндлөө.

Тэрбээр "Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 8 хувьтай орж ирж. Одоо бол инфляц 13, 14 хувьтай байгаа. Тэгэхээр 8 хувь дээр барьж чадах уу? Ялангуяа Х.Болорчулуун сайдаас асууя. Иргэдтэй уулзаад явж байхад гурилын үнийн 30 хувийн өсөлт айл өрхүүдийн орлогод дэндүү том дарамт болж байна. Гэр хорооллын, манай Чингэлтэй дүүргийн нэг, хоёрдугаар хорооны айл өрхүүдийн хамгийн гол хэрэглээ гурил байна. Одоо иргэд гурилан бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрлээ. Зарим айлууд талхаа таллаж авахад хүрээд байна. Гурилын үнийн огцом өсөлт цочроо өгч байна. Тэгэхээр бид яах вэ. Гурилаа ингээд өсгөөд байх уу." гэв.

Үүнд хариулт өгөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, "Гурил будааны үнэ сүүлийн дөрөв, таван жил өсөөгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж өөрийн чинь хэлснээр хууль хавар баталсан. Гэхдээ энэ нэр нь бол буруу хууль байсан. Яагаад гэхээр үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 10 хувийн инфляцийн өсөлтийг л хязгаарлаж чадна. Гэтэл гурил будаанд орох зардал нь өөрөө 50-60 хувь болчхоод байна. Түлш нодлин үеийнхээс 40 хувь өссөн. Ургамал хамгааллын бодис 80 хувь өссөн. Бордоо нь 100 хувь өссөн. Ер нь зах зээлийн жамаараа явна. Тэгэхгүй бол энэ салбар богино хугацаанд дампуурна." гэсэн юм.