"Sweetymotion" хамтлагийн сайхан бүсгүйчүүдийг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Тус хамтлагийн гишүүн, дуучин Г.Сүндэрмааг хамгийн хүчирхэг хоолойтой нь мөн хамгийн хөгжилтэй нь хэмээдэг билээ.

Дуучин Сарнайгаас бусад нь 30 гартлаа ганц бие яваа. Нэг хэсэг Сүндэрээг хөл хүнд болсон гэх мэдээлэл цацагдаж байсан ч эл мэдээллийг тэд үгүйсгээгүй. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн жирэмсэн үеийнхээ гэрэл зургийг олон нийтэд дэлгэлээ. Түүний харцыг булаасан залуугаар  “Монгол шуудан” компанийн дэд захирал Л.Нямбаяр тодорсон юм.

Д.Ана