Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд нийтийн байранд гал гарч, нэг иргэн амиа алджээ. Гал гарсан тухай дуудлага 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид очиход, 22 айлын нийтийн байранд, иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байжээ. Алба хаагчид галыг 01:05 цагт унтраасан байна. Гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.