Сайн байцгаана уу ? Энэ 1xbet гэж мөрийтэй тоглоомонд нөхөр маань бүүр донтож дотор нь ороод живчихлээ. Хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй өөдөөс хэрэлдээд бараг л гарт нь үрэгдэхээсээ өмнө үр хүүхдүүдээ аваад салая гэж бодогдох боллоо

Таних танихгүй хүмүүсээс яасан ч их мөнгө зээлдэг юм бэ бурхан минь. Чатыг нь уншихаас ч айдас хүйдэс..

Яасан муухай бузартай юм бэ дээ. Үр хүүхдээ бодохгүй ийм хөсрийн тоглоомонд донтоод , амар хялбар аргаар мөнгө олно гэж боддог.. ёстой өрөвдөлтэй санагдсаан. Энэ онлайн тоглоомуудыг хаачихдаггүй л юм байхдаа. Олон² сайхан залуу гэр бүлүүд салж байгаа нь харамсалтай. Мянга ойлгохгүй хүнтэй амьдарснаас хүүхдүүдээ аваад ганцаараа амьдарсан нь дээр.. Надтай адил ийм хүн энд байгаа л байхдаа