Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг тодорхойгүй 1 хүний цогцос олджээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 21:14 цагт ОБEГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худагт эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Одоогоор Цагдаагийн байгууллага тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна