Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөх шийдвэр гарсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.

Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ.