УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Б.Бат-Эрдэнэ дархан аваргын төрсөн өдөр маргааш болно. Тэрбээр 50 нас хүрч байгаа юм.

Түүнд өнөөдр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нийт гишүүдийн өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргэлээ. Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүнийг "Чуулганы завсарлагаанаар ирж бэлгээ аваарай" гэлээ.
 
УИХ-ын даргын бэлэг нь 50 нас хүрч байгаа гишүүнд өгдөг уламжлалт бэлэг болох мөнгөн аяга, хадаг юм.
 
Д.Ана