Урлагийн сургуулиа төгсөөд "Шинэ үе" продакшнаар овоглож явсан жүжигчин Батушка буюу Т.Баттулга аль хэдийнээ олны танил болсон. Өдгөө "Мөрөөдлийн театр" жүжигчнээр ажиллаж байгааг уншигч та бүхэн мэдэх биз ээ.

Тэрбээр "Хурд" хамтлагийн "Нэг ангийнхан" дууны клипэнд тоглож байсан. Харин "Буруу эргэлт" кино уран сайхны кино нь хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл юм. "Нарны жим" хэмээх олон ангит уран сайхны кинонд тоглосон бөгөөд уг кино нь одоо МҮОНТВ-ийн эфирээр үзэгчдийн хүртээл болж байгаа.

                    

Тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулахыг хүсч эрмэлзэж хөдөлмөрлөдөг залуу жүжигчин маань дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Батушка дахин олон ангит кинонд дүр бүтээж байгаагаа дуулгав.

 

Д.Ана