МАН-ын бүлгийн хуралдаан дуусчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийх аж. Бүлгийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүн авах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Мөн маргааш /2022.12.06/ МАН-ын бага хурал товлосон цагтаа хуралдах бөгөөд Ерөнхий сайд хэвлэлийн хурал хийхээр яригдаж байгаа юм.