МАН-ын Удирдах зөвлөл өглөөнөөс эхлэн Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал одоогоор тодорхойгүй байгаа байгаа ч хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор гэх мэдээлэл байна.

Мөн МАН бага хурлын II хуралдаан өнөөдөр 10:00 цагт болох байсан ч өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Энэхүү хуралдааны товыг гаргах бололтой.

Иргэдийн эсэргүүцэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УЗ хуралдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаад байгаа юм байна. МАН-ын УЗ энэхүү асуудлыг хэлэлцэж байгаа юм.