Нүүрсний хулгай гэх тодотголтой хэргийг ил болгох, түүний ард ямар эрх мэдэлтнүүд байгааг зарлахыг шаардаж иргэд сүүлийн 7 хоногийн турш жагсаж буй ч эрх баригчид шууд нэрсийг зарлах нь хууль бус тул боломжгүй хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Х.Баттулга бол нүүрсний хулгайчдын хамгийн том нь хэмээн мэдэгдлээ.

Тэрээр, Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад л, дагаж гүйгээд л, баатар гавъат болоод л. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор ш дээ. Монгол төрийн эмгэнэл.